mticket

Буцаалтын нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-11-05

Тасалбарын төлбөр ямар тохиолдолд, хэрхэн буцаагдахыг энэ хуудсанд тайлбарлав.

1. Арга хэмжээ цуцлагдвал

Арга хэмжээ цуцлагдвал тасалбарын үнийг 100% буцаан олгоно. Бид тасалбар эзэмшигчтэй имэйлээр холбогдож, мөнгө хүлээн авах дансыг баталгаажуулна.

Буцаан олголтыг данс баталгаажсанаас хойш ажлын 14 хоногийн дотор хийнэ.

2. Арга хэмжээ хойшилсон эсвэл өөрчлөгдсөн бол

Хойшилсон тохиолдолд таны тасалбар шинэ огноонд хүчинтэй хэвээр байна. Шинэ огноонд очих боломжгүй бол тасалбараа дахин зарах захаар зарж болно, эсвэл support@mticket.mn хаягаар хандаж зохион байгуулагчтай зөвшилцөн шийдвэрлүүлнэ.

3. Өөрийн хүсэлтээр буцаах

Арга хэмжээ хэвийн болж байгаа үед худалдан авагчийн хүсэлтээр тасалбарын төлбөр буцаагдахгүй. Очих боломжгүй бол «Миний тасалбар» хэсгээс албан ёсны дахин зарах захад тавьж болно.

4. Дахин зарах захаар авсан тасалбар

Арга хэмжээ цуцлагдвал буцаан олголтыг тасалбарын одоогийн эзэмшигчид хийнэ. Дүн нь тасалбарын нүүрний үнээс хэтрэхгүй бөгөөд таны төлсөн дүнгээс илүүгүй байна. Шимтгэл буцаагдахгүй.

5. Төлбөрийн алдаа

Төлбөр хийгдсэн боловч тасалбар гараагүй, эсвэл нэг захиалгад давхар төлбөр хийгдсэн бол захиалгын дугаараа бичиж бидэнд хандана уу. Шалгаад тасалбарыг гаргаж өгөх эсвэл илүү төлсөн дүнг бүрэн буцаана.

6. Хэрхэн хандах вэ

support@mticket.mn эсвэл 7272-0022 дугаарт захиалгын дугаар, бүртгэлтэй имэйлээ хэлж хандана уу.

Асуулт байвал: support@mticket.mn · 7272-0022